Сүүлийн өдрүүдэд нийслэлд суурьшлын бүсүүдэд бамбай хоншоорт болон рашааны могой орж ирэх болсон талаар албаныхан мэдээлсэн. Ингэхдээ үерийн ус болон тээврийн хэрэгслээр дамжин орж ирэх тохиолдол нэлээдгүй байгаа юм. Могойд хатгуулсан эсэхээ газар дээр нь мэдэх боломжгүй. Иймд могойд хатгуулсан үед үзүүлэх анхны тусламжийн талаар мэдээллийг хүргэе.
• Эмнэлгийн тусламж яаралтай дуудах
• Хөдөлгөөнгүй байлгах
• Хорыг цааш тархахаас сэргийлж боолт хийх
• Хатгуулсан хүнд тусламж үзүүлэх гэж буй тохиолдолд цусаар дамжих халдвараас сэргийлж резинэн бээлий өмсөх
• Хазуулсан хэсгийг цэвэрлэж, ариутгах
• Шил, саваар бумбадах
• Цусыг амаар соруулахаас зайлсхийх, учир нь цусыг сорсноор тусламж үзүүлэгч таньд ямар нэгэн халдвар дамжиж болзошгүй
• Гар, хөлөнд хатгуулсан бол үеэр нугалж даавуу, самбаа тавьж боох
• Их хэмжээгээр шингэн уулгах
• Хазуулсан цагийг тэмдэглэх
• Могойн зургийг авах