Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Америкийн цэргүүд Афганистаны 640 иргэнийг онгоцондоо суулгажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 53 секунд

Америкийн цэргийн тээврийн С-17 онгоц Афганистаны нийслэл Кабул хотоос 640 афган иргэнийг Катар руу авч гарсан талаар “DefenseOne” хэвлэлийн сэтгүүлч мэдээлсэн байна. 77574кг даацтай ачааны онгоц ердөө 134 АНУ цэрэг явах байсан бол ахмад нь шийдвэр гаргаж онгоцоо дүүртэл буюу 640 хүн болтол нэмсэн байна.

Сэтгүүлч “Нисэх багийнхан шийдвэр гаргаж явахаар боллоо. Тус онгоцонд дүүрэн хүн суусан байгааг харж болох бөгөөд 640 хүнийг Талибанчуудаас аварлаа” хэмээсэн ажээ.

Кабулын нисэх буудалд эх орноосоо дүрвэх гэсэн хүмүүс үймж, онгоцны нээлттэй хэсгээр орцгоожээ. Улмаар онгоцны даац хэтэрсэн ч нисэх багийнхан нислэг үйлдэхээр шийдсэн байна.

Хөвсгөл аймгийн Тариалан сумаас 43 үхэр хулгайлсан иргэд баригджээ
Хөвсгөл аймгийн Тариалан сумаас 43 үхэр хулгайлсан иргэд баригджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд