Афганистан Улсын анхны Ерөнхийлөгч Хамид Карзай олон сая хүнийг өлсгөлөнгөөс аврахын тулд дэлхий дахиныг Талибануудтай хамтран ажиллахыг уриалжээ.
Хамид Карзай нь 2001 онд ардчилсан сонгуулийн дүнгээр ялалт байгуулсан анхны Ерөнхийлөгч бөгөөд 2014 онд огцорсон юм.
Өнгөрсөн зуны турш болсон үйл явдлын дүнд Афганистанд цэргийн эргэлт болж АНУ цэргээ Кабул хотоос гаргасны дараа Талибануудын ноёрхол эхэлсэн. Улмаар Талибануудын гарт мөнгө өгөхгүйн тулд дэлхийн тусламжийн байгууллагууд Афганистанд үзүүлдэг олон тэрбум ам.долларын хандиваа зогсоосон юм.
Тус улсын хүн амын тал нь өлсгөлөнд нэрвэгдэж таваас доош насны 3.2 сая хүүхэд эндэх эрсдэлтэй байгааг Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNN