Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Турк Улс Афган дүрвэгсдийг хүлээж авахаас татгалзан хилийн хамгаалалтаа чангатгалаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 55 секунд

Талибануудад эзлэгдсэн Афганистаны уугуул иргэд хил гатлах арга зам эрэлхийлэн аль боломжит гадны улсыг зорьж буй. Афганистанчууд хууль бусаар хил давж, Иранаар дамжин Туркийг зорих нь эрс нэмэгджээ.

Харин Туркийн эрх баригчид хилийнхээ аюулгүй байдлыг чангатгаж, Афганистаны цагаачид, дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөнийг хүлээж авахгүй гэдгээ анхаарууллаа.

Турк улс бол хэдийн 4 сая орчим гадаад иргэнтэй, дэлхийн хамгийн том дүрвэгсэдтэй улсуудын нэг бөгөөд үүний 3.6 сая нь Сирийн иргэд юм.

Туркийн зүүн нутгийн албаны хүмүүсийн мэдээлж буйгаар энэ он гарсаар 90 мянга орчим хүнийг хууль бусаар хил нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлсэн бөгөөд тэдний ихэнх нь афган иргэд байжээ.

Өчигдөр эрүүлжүүлэх байранд 124 иргэн хоножээ
Өчигдөр эрүүлжүүлэх байранд 124 иргэн хоножээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.