Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1433 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 524 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 909 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 863 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 5070
-Хүндэвтэр 2558
-Хүнд 799
-Нэн хүнд 172 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 7885 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 2262 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 8599 иргэн байна. Үүний 180 нь жирэмсэн, 1534 хүүхэд байна.