Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын гурван багийн нутаг дэвсгэрт мал амьтны гоц халдварт өвчин тархаад байна. Өнөөдрийн байдлаар голомтын бүсэд 59 өрхийн 24917 тоо толгой мал, сэжигтэй бүсэд 47 өрхийн 28270 тоо толгой мал байгаагаас 1986 тоо толгой малд шүлхий өвчин халдварлаад байна. Үүнд үхэр 4, ямаа 879, хонь 1103 байна.
Эрдэнэдалай сумын захиргааны зүгээс гурван голомтын бүсэд хорио цээрийн дэглэм тогтоон 10 пост, эргүүлийг 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилон ажиллаж байгаа бөгөөд мал амьтны гоц халдварт өвчний тархалтыг зогсооход иргэдийн оролцоо чухал байгааг дурдаж байна.
С.Сувдансондор