Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГБХЗХГ: Хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 2 секунд

Хэд хоногийн өмнө хүүхдүүд нэгнийхээ амийг хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын байр суурийг сонслоо. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, "Энэхүү үйл явдалтай холбоотой зарим нарийн мэдээллийг өгөх боломжгүй юм. Тухайн хүүхдүүдийн ар гэрийн нөхцөл байдлын талаар мэдээлэх боломжгүй. Энэ нь хүүхдийн эрхийн тухай хуулийн 7.1 дүгээр хэсэгт зааснаар хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал болон нэр төртэй нь холбоотой мэдээ мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байх үүрэгтэй.

Залуучуудын дунд архи, согтууруулах ундаа хэрэглэх, хүүхдэдээ анхаарал хандуулахгүй байснаар хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд өртөж байгаа юм. Эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарал хандуулж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй" гэв.

Согтуудаа машин хулгайлаад зугтсан хүүхдүүд осол гаргаж, 12 настай хүүхэд амиа алджээ
Согтуудаа машин хулгайлаад зугтсан хүүхдүүд осол гаргаж, 12 настай хүүхэд амиа алджээ
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.