Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО-2020 ОНЦЛОХ: Анх удаа эмэгтэй тамирчин олимпын нээлтэд Монголын багийн тугийг залав

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 9 секунд

Токио-2020 олимпын наадам Монголын багийн хувьд олон зүйлээр онцгой болж өнгөрлөө. Анх удаа эмэгтэй тамирчин нээлтийн ёслолд Монголын багийн тугийг заллаа. Сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан анхдагч болж түүхэнд тэмдэглэгдэв.

Эргэн сануулахад, ОУОХ-ноос жендэрийн тэгш байдлыг хангах, спорт, олимпизмын хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх бодлого барьж буй. Дээрх бодлогод нийцүүлэн багийн тугчаар эрэгтэй, эмэгтэй тамирчин сонгогдсон билээ.

О.Хулан нь1999 онд төрсөн, сагсан бөмбөгийн багийн хамгийн залуу тамирчин. Биеийн өндөр 180 см, жин 65 кг. МУИС-ийг төгссөн. Нэлээд хожуу буюу оюутан болсноосоо хойш сагсаар хичээллэж эхэлсэн ч богино хугацаанд ур чадвараа ахиулсаар Үндэсний шигшээ багийн гишүүн болж чадсан юм. 23 хүртэлх насны ДАШТ-д тавдугаар байр эзэлсэн багийн гишүүн. Өдгөө дэлхийн чансааны 70-д, 23 хүртэлх насны чансаанд 11-д бичигдэж байна.

ТОКИО-2020 ОНЦЛОХ: Монголын багийн 60 хувийг эмэгтэй тамирчид бүрдүүлж оролцлоо
ТОКИО-2020 ОНЦЛОХ: Монголын багийн 60 хувийг эмэгтэй тамирчид бүрдүүлж оролцлоо
 
Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хориг УИХ, Засгийн газрыг аварлаа. Сангийн сайд Б.Жавхлангаас эхлээд нүд нь таглараад чих нь дүлийрчихсэн. Төрийн тэргүүн хэлж байж онгойдог