Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Хулан: “Ulaanbaatar Amazons” баг, дасгалжуулагчид маань нэг сарын амралт өглөө. Сайн амраад, улам хүчтэйгээр эргэн ирнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 28 секунд

Үндэсний дээд лиг эхэлсэнтэй холбогдуулан 3x3 сагсанбөмбөгийн тамирчин, МУГТ О.Хулан цахим хуудаснаа мэдээлэл нийтэлжээ. Тэрбээр "Үндэсний дээд лиг маань өчигдөр эхэлж, сагсчид бидний баярт өдөр боллоо. Энэ зун мөн л адил маш их завгүй, амжилт бүтээлээр дүүрэн зун байлаа. Б.Ариунцэцэг бид хоёрын хувьд сүүлийн 4, 5 жил өвөл нь лигтээ тоглож, зун нь 3х3 шигшээ баг болон 5x5 шигшээ багуудадаа тоглож, ер нь амралтгүй явдаг байсан. Ulaanbaatar Amazons баг болон дасгалжуулагчид маань ойлгож, нэг сарын амралт өгч байгаад маш их баяртай байна. Бид хоёр сайн амраад, улам хүчтэйгээр буцаж орж ирэх болно.

Эмэгтэй сагсанбөмбөг үзэж дэмждэг үзэгчдэдээ баярлалаа. Та нар маань ганцхан намайг, манай багийг биш, сагсан бөмбөгт дуртай бяцхан охидын ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байгаа юм шүү. Жил ирэх тусам эмэгтэй сагсанбөмбөгийн хөгжил маш хурдтай хөгжиж байна. Удахгүй бид 5x5 төрлөөр мөн Азийн шилдэг багуудын нэг болно гэдэгт итгэлтэй байна. Манай багийг үргэлжлүүлэн сайн дэмжээрэй" гэв.

ХХБ SIBOS-2025 чуулга уулзалтад оролцож байна
ХХБ SIBOS-2025 чуулга уулзалтад оролцож байна
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.