"FIBA Asia Cup 2024" тэмцээнд хос хүрэл медаль хүртсэн Монгол Улсын эмэгтэй, эрэгтэй шигшээ багууд өчигдөр /2024.04.02/ эх орондоо ирсэн. Энэ үеэр 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин О.Хулан өөрийнхөө сэтгэгдлийг ийнхүү илэрхийллээ. Тэрбээр, "Бүтэн жилийн хугацаанд харуусал тээж явсан ч энэ жил хүрэл медаль хүртсэндээ баяртай байна. Бас хойч үеийн дүү нартаа итгэл өгсөндөө баяртай байна" гэлээ.