Токио-2020 олимпын наадам Монголын багийн хувьд олон зүйлээр онцгой болж өнгөрлөө. Ингээд "Team Mongolia"-г тойрсон онцгой содон баримтуудаас хүргэе.
Түүхэнд анх удаа эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний дийлэнхийг бүрдүүллээ. Тухайлбал, 43 тамирчны бараг 60 хувь буюу 25 нь эмэгтэйчүүд байв. Өмнө нь Бээжингийн Олимпод хүйсийн харьцаа тэгш буюу 14 эрэгтэй, 14 эмэгтэй тамирчин оролцсон бөгөөд бусад олимпод ямагт эрчүүд "жин" дарж байсныг илтгэж буй.