"Токио 2020" олимпын наадмын жүдо бөхийн төрлийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, Монголын багийн энэ удаагийн олимпын наадмын медалийн салхийг хагалсан билээ. Олимпын наадамд медаль хүртсэн тамирчиддаа Монгол түмэн байгаа бүхнээрээ сэтгэлийн бэлэг илгээсээр байгаа билээ. Тэгвэл Монголын баг тамирчдын медалийн буухиаг эхлүүлсэн МУГТ М.Уранцэцэгийн олимпын хүрэл медалийг мялааж Hybridvilla төслийнхөн хаус бэлэглэхээр болжээ. Хаус бэлэглэх ёслолын үйл ажиллагаа маргааш буюу наймдугаар сарын 9-нд Жаргалантын аман дахь ХайбридВилла төслийн талбайд болох аж.
М.Уранцэцэгийн олимпын медалийг мялааж хаус бэлэглэхээр болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.