Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1552 хүүхэд халдвар авч, хэвтэн эмчлүүлж байна. Тэгвэл коронавируст халдварын үед хүүхдэд анхаарах шинж тэмдгүүдийн талаархи мэдээллийг хүргэж байна.
-Удаан хугацаагаар халуурах
-Хоолой сөөх, бачуурах
-Ханиалга нэмэгдэх
-Амьсгал олшрох, тасалдах
-Амьсгалахад бэрхшээлтэй болох
-Цээжээр өвдөх
-Хөдөлгөөний идэвх сулрах, унжийх
-Шингэн ихээр алдах
-Толгой хүчтэй өвдөх
-Арьс зэвсхийх
-Уруулын өнгө өөрчлөгдөх