ХӨСҮТ-өөс Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газраас дараах мэдээллийг өгөв.
-Улаанбаатар хотод томуу, томуу төст өвчлөлтэй холбоотойгоор нийт 18 байгууллагад 2730 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ сарын 18-наас өрхийн эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажилуулж эхэлсэн. Тодруулбал, ажлын өдөр 21:00 цаг хүртэл, амралтын өдөр 18:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Нийслэлийн 18 эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжаар үзүүлдэг хүүхдийн тоо өмнөх долоо хоногоос 600 орчим хүүхдээр буурсан. Энэ нь өрхийн эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулж байгаатай холбоотой. Чингэлтэй дүүргийн 14,15,16,18,22 дугаар хорооны 2-оос дээш насны хүүхдийн тусламж үйлчилгээг Сэлбэ нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн. Ингэснээр Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасгийн ачааллыг бууруулсан.
Өнөөдрөөс эхлээд Сонгинохайрхан дүүргийн ЭМТ-ийн харьяа Баянхошуу салбар эмнэлэг дээр 5-аас дээш насны хүүхдийн 50 орыг нэмэлтээр дэлгэж байгаа. Хүүхдийн сэргээн засах Хан-Туул төв дээр энэ сарын 26-аас эхлээд Хан-Уулын хүүхдэд тусламж үзүүлэх 50 орыг дэлгэнэ.
Иргэд ЭХХЭҮТ дээр эхэлж очоод эмчийн эрэмбэлэн ангилалтын дагуу шаардлагатай хүүхдийг эмчийн бичгээр Хан-Туул хүүхдийн сэргээн засах төв дээр хэвтүүлнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!