Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: Хаалтын ёслолд Монголын багийн тугийг М.Лхагвагэрэл зална

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
0 минут 55 секунд

Токиогийн Олимпын бамбарыг буулгаж, “Парис-2024”-т шилжүүлэн өгөх хаалтын ёслолын ажиллагаа Улаанбаатарын цагаар 19.00-д эхэлнэ. Хаалтын ёслолд Монголын багийн тугийг чөлөөт бөхийн тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэлд зална. Тэрбээр чөлөөт бөхийн хамгийн хүнд жинд медалийн төлөө барилдан тавдугаар байрт орсон билээ.

Урьд өмнөх олимпоос ялгаатай нь энэ удаагийн хаалтын ёслолд харьцангуй цөөн тамирчин оролцоно. Учир нь коронавирусийн цар тахлын улмаас тэмцээн уралдаанаа дуусгасан тамирчид 48 цагийн дотор Олимпийн тосгоныг орхих журам үйлчилж буй. Тиймээс ихэнх тамирчин хэдийн нутаг буцаад буй. Харин тэмцээн уралдаан нь наадмын сүүлчийн өдрүүдэд болсон төрлийн тамирчид хаалтын ёслолын гол цөмийг бүрдүүлэх болно.

ТОКИО-2020 олимпын наадмын хаалтын ёслол өнөөдөр болно
ТОКИО-2020 олимпын наадмын хаалтын ёслол өнөөдөр болно
 
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.