Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Б.Болортуяа Эквадорын бөхийг цэвэр ялснаар хагас шигшээд шалгаран үлдсэн. Манай бөх мөнгөн медалийн төлөө Японы Маюу Мукаидатай барилдан 6:3 харьцаагаар ялагдсан юм.
Барилдааны эхэнд Мукаида манай хүний хөлд орж, түрж гарган нэг оноо, дараа нь идэвхийн нэг оноо авснаар 2:0-ээр тэргүүлж эхлэсэн. Үүнээс хойш Болортуяа хоёр ч удаа хөлд сууж, шилбээр нь тун нарийн авсан ч оноо болгож чадаагүй билээ. Сүүлд япон бөх дахин хөлд орон хоёр оноо, залгуулан крест эргүүлж хоёр оноо авснаар 6:0-ээр тэргүүлэх болсон юм. Төгсгөлд Болортуяа гурван оноо авсан ч оройтон ялагдал хүлээсэн.
Тус барилдааны торгон агшинг Харцага гэрэл зургийн дуранд буулгасан байна.