БЗС-гийн мэдээллийг ил болгож, 1997-оос хойшхи зээлийн бүх дүнг нэгтгэж зарлаад буй. Тухайлбал, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ 2016 онд Английн Оксфордын их сургуульд суралцахаар БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авч байжээ. Үүнийг одоогийн ханшаар тооцож үзвэл 110 орчим сая төгрөгтэй дүйцэх зээл авч гадаадад суралцсан гэсэн үг юм.
Эргэн сануулахад тэрбээр өнгөрөгч оны 11 дүгээр сард Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байдаг. Учир нь тэрбээр 2021 онд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байх үедээ оролцсон олон улсын хурлын үеэр төрийн албан хаагчидтай холбоотой илэрхийлсэн байр сууринаас болж олон нийтийн зүгээс шүүмжлэлийг хүртсэн юм.