ЦХХХ-ны Дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Японы ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга ноён Танака Шиничитай “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх” техникийн хамтын ажиллагааны төслийн үндсэн бичиг баримтад гарын үсэг зурсан нь Олон Улсын гэрээний тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлтэй гэж үзэж буй.
Тэгвэл уг асуудалд ЦХХХ-ны сайд Н.Учралаас тайлбар мэдээлэл авлаа.
-ЦХХХ-ны Дэд сайд Б.Болор-Эрдэнэ ОУ-ын байгууллагатай гэрээ байгуулсан нь хууль бус гэсэн мэдээлэл явж байна. Өөрөөр хэлбэл Гадаад харилцаа эрхэлсэн засгийн газрын гишүүн гарын үсэг ёстой. Тэгвэл дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж болох уу?
-Үүн дээр буруу ташаа ойлголт явж байх шиг байна. Энэ бол олон улсын гэрээнд хамаарахгүй. Харин олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж байсан ажлынхаа гэрээг байгуулсан юм байна лээ.
Түүнээс биш олон улсын гэрээний хуулиар зохицуулагдахгүй. Энэ бол сайдын эрх олгосны дагуу хамтарч ажиллах үндсэн баримт бичигт гарын үсэг зурсан гэсэн үг.