Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болор-Эрдэнэ: Дэлгэрэнгүй хариултаас хэдэн секундын яриаг гуйвуулан орчуулж, гарчиг зохион тараасанд харамсаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ Саудын Арабын Риад хотод зохион байгуулагдсан Олон улсын хуралд оролцохдоо илэрхийлсэн байр суурь нь олон хүний шүүмжлэлийг хүртээд байгаа юм. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ.

Тэрбээр, "Та бүхэнд шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Амралтын өдрөөр 2021 оны 10-р сард буюу нэг жилийн өмнө миний оролцсон хурлын бичлэгээс тастаж авсан хэсгийг олуулаа ярилцлаа.

Би энэ талаар өөрийн байр суурь илэрхийлж, бодит үнэнийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Саудын Арабын Риад хотод зохион байгуулагдсан тус хуралд миний оролцсон хэсэг бол үе хоорондын талаарх сэдэвтэй, шинэ үе төрд хэрхэн ажиллаж байгаа, ямар сорилт тулгарч байгаа талаар зочид ярьсан юм. Асуулт нь залуу хүн, хувь хүнд шууд чиглэсэн. Миний хариулт бол цар тахлын үед технологи хэрэглэх шаардлагатай үед төрд ажилладаг залуу үе, ахмад үеийн хоорондын онцлог, ялгаа илүү тод харагдсан тухай хэлсэн. Нэлээн урт, дэлгэрэнгүй хариултаас хэдэн секундын яриаг гуйвуулан орчуулж, гарчиг зохион тараасанд харамсаж байна. Цахим шилжилтийн энэ цаг үед мэдээллийг шүүн тунгаах, эх сурвалжид хариуцлагатай хандах нэг үлгэр боллоо. Та бүхэн сонирхвол бүтэн бичлэг үзэж, үнэлэн дүгнээрэй. Баярлалаа" гэжээ.

АН-ын бүлэг: МАН өрийн дарамтгүй улс болгоно гэчихээд өрийн хавханд орууллаа
АН-ын бүлэг: МАН өрийн дарамтгүй улс болгоно гэчихээд өрийн хавханд орууллаа
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.