М.Уранцэцэг аваргын хэсгийн шатны барилдаануудаа маш амжилттай хийж шөвгийн дөрөв буюу хагас шигшээд шалгарч үлдээд байна.
Тэгвэл манай жүдоч хагас шигшээд Косова жүдоч Дистрия Красникитай барилдана. Красникигийн хувьд чансаагаараа энэ удаагийн олимпын наадмын эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинг тэргүүлж байгаа билээ.
Хэрвээ манай бөх ялалт байгуулвал алтан медалийн төлөө Белодед болон Фуна Тонока аваргуудын хэн ялсантай нь барилдах хуваарьтай байна. Хагас шигшээ барилдаанууд үдээс хойш 16.00 цагаас үргэлжилнэ.
Уранцэцэг хагас шигшээд Косовогийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистриа Красникитэй барилдана. Тэдний хоорондын харьцаа 2:2 байгаа юм.
Дистрия Красникигийн амжилтуудаас дурдвал:
- 2019 оны дэлхийн аварга
- Европын аваргын алт, мөнгө, хүрэл
- World masters-ийн гурван удаагийн аварга
- Гранд слам тэмцээний хоёр удаагийн аварга, мөнгө, хүрэл медалиуд
- Гранпри тэмцээни мөн алт, мөнгө хүрэл медалиудтай энэ цаг үеийн шилдэг жүдочдын нэг юм.
Г.Лхагваа