Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өчигдөр 18:00 цагт орон даяар дууссан. Бүртгэлийн хугацаанд нийт 35,629 шалгуулагч бүртгүүлсэн байна. Тухайлбал, Улаанбаатар хотод 13,877 шалгуулагч бүртгүүлжээ. Харин орон нутгийн хэмжээнд 21,130 сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр болов.
Аймгууд дундаас хамгийн олон шалгуулагчтай нь Хөвсгөл аймаг. Тус аймагт нийт 1,611 шалгуулагч их, дээд сургуульд элсэх эрхийн шалгалт өгнө. Харин Говьсүмбэр аймгаас 244 шалгуулагч бүртгүүлсэн байгаа нь орон нутгийн хэмжээнд хамгийн бага шалгуулагчтай аймаг болж байна.