Д.Бямбасүрэн: Х.Баттулга бол нохой, гэхдээ тэр манай нохой...
Оросууд Украины хил дээр хүчээ төвлөрүүлэн булчингаа чангалах зуур Хятад Киргизээр дамжин Европт хүрэх төмөр замын төслөө эрчимтэй хөөцөлдөж байна. БНХАУ-Узбекстаныг холбох 260 км төмөр замыг Киргизүүд өөрийн нутагт барьж чадалгүй 27 жил болж байгаа юм. Анх 900 сая ам.доллараар барих байсан энэ замын өртөг өдгөө 6.4 тэрбум ам.доллар болж өссөн ч Хятад гандан буурахгүй хүлээсээр. Хөрөнгө мөнгийг нь хэд хэдэн удаа шийдэж өгсөн ч Киргизийн үндсэрхэг үзэлтнүүдийн ачаар энэ зам таг гацаастай. Манай тавантолгой-гашуун сухайттай адилхан зайтай энэ замын шоглоомын хувь заяа ч тун төстэй.
Энэ зам ашиглалтанд орвол Киргиз Улс Европ, Хятадыг холбосон тээврийн зангилаа болж асар их орлого олохын зэрэгцээ Ази, Европын худалдааны эргэлт 7 хоногоор хурдсаж зай 900 км-ээр дөт болох юм.
Үүнээс дундад Ази, ойрхи дорнод, БНХАУ, Энэтхэг, Европ гээд бараг л дэлхий тэр чигээрээ хожно. Харин ах нар үүнийг транс сибирийн төмөр замын өрсөлдөгч гэж хараад элдвээр шоглосоор өнөөг хүрсэн юм. Яг л манайх шиг “Киргиз тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээрээ ууттай элс цоолоод л “даяар киргиз” хөдөлгөөн нь босож тэмцсээр.
Даяар киргизүүдийнхээ ачаар нарийн царигаар л танк зөөдгийг мэдсэн киргизүүд 2012 онд төмөр замын төслөө баталлаа. Энэ нь яг хоёр жилийн өмнө Монголчуудын баталсан төмөр замын бодлоготой өнгө ижил. Гол агуулга нь өргөн цариг. “Нэгэнт цариг тодорхой болсон учраас Оросуудад уурлах шалтгаан үлдсэнгүй одоо замаа барья” гээд 2013 онд БНХАУ-тай санамжаа байгуулав. Гэвч өмхий Хятадуудаар бариулахын эсрэг хөдөлгөөнүүд эрчимжиж ердөө сарын дараа ОХУ-ын хөрөнгө оруулалтаар Казакстан, Тажикстан гэсэн шинэ маршуртаар төмөр зам тавих юм болоод явчихлаа. Яг энэ үед Монголд “Энержи ресурс” хувийн хөрөнгөөрөө барьж байсан таван толгойн гашуун сухайтын төмөр замыг төр мэдэлдээ оруулж нам бүүвэйлсээр 8 дахь жилдээ унтуулж байна. Монгол ардын болон Киргиз ардын төмөр замын үлгэр мөр, догол бүрээрээ сайхан таарах нь А.Пушкиний шүлэглэсэн зохиол мэт уран ажгуу.
Монголчууд дэлхийн нүүрсний хамгийн том зах зээлтэй ойрхон аварга ордтой. Энэ нь өөр ямар ч оронд өгөгдөөгүй давуу тал. Тэгсэн атлаа төмөр замаа зах зээлээс шал эсрэг тийшээ тавьж тэнэглэх нь Хятадуудад сонин биш. Тэднийг Австрали, Индонез, ОХУ хангаад байж дөнгөнө. Ялангуяа биднийг ингэж тэнэгтүүлсэн ах нар өөрсдөө нарийн цариг бариад Хятадруу үлэмж ийхээр нүүрсээ нийлүүлж байна. Тэдний экспорт сүүлийн 10 жилд 30 сая тн-оос 200 сая болтолоо өсжээ. Цаашлаад ах нар Австралийг мөргөж 300 сая тн нүүрс экспортлохоор нэгэнт шулуудлаа. Австрали мөргүүлж байхад Монгол лөөлөө л дөө.
Киргизийн төмөр зам бол торгоны замын гол бүрэлдэхүүн учраас цариг ярьж тэнэгтэх нь Хятадад хамаатай. Хятадууд аргаа бараад “даяар киргиз”-үүдийнх нь хүслээр өргөн царигаар төмөр зам тавих санал тавиад 8 жил хүлээсэн. Эцэстээ энд царигийн асуудал биш ерөөсөө зам тавиулахгүй байх сонирхол бий гэдгийг ойлгоод сүүлийн жилүүдэд Орост дургүйцлээ илт илэрхийлэх болжээ.
Баруун талаасаа Европын хориг, хар тэнгисийн түрэлттэй тулгарсан Оросууд зүүн зүгт Хятадтай муудалцахыг хүссэнгүй. Хар тэнгисийн бүсэд зэвсэгт мөргөлдөөнүүд тодорхой давтамжтай гарах болсон нь ОХУ-ын хувьд том аюул. НАТО-гийн хар тэнгисийн түрэлтийг сөргүүлж нөлөөгөө тэлэх нь Оросын гадаад бодлого төдийгүй дотоод аюулгүй байдлын амин чухал асуудал юм. Тийм ч учраас тэд энэ бүсэд болсон мөргөлдөөнд \Гүрж, Украин, Азебажен, Армен\ илт түрэмгийгээр оролцож Өмнөд осет, Крымийг хүчээр нэгтгэхийн зэрэгцээ Украин дахь иргэний дайнд Орос үндэстнээ дэмжиж илээр оролцох болсон юм. Тэд НАТО-г Чеченьтэй хиллэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Үүний төлөө жинхнээсээ дайн хийхэд ч бэлэн боллоо.
Олон фронтоор зэрэг байлдвал ялагдана гэж И.Сталины хэлсэн үг бий. Орост одоохондоо баруун фронт амин чухал учраас алс дорнод, төв ази, номхон далай дахь савраа арга буюу сулруулах хэрэгтэй. Энэ бүс нутгуудад Хятадын хөрөнгө оруулалтыг бойкотолсон элдэв ажиллагаануудаа намжааж бүх анхаарлаа баруун зүгт чиглүүллээ. Ингэж нэг 27 жил гацсан Киргизийн “мөрөөдлийн төмөр зам” ч урагшлах хандлагатай болоод авлаа.
Хятадыг боргохоор бэлдсэн “Манай нохой”-ны хэрэг ч дууслаа. Одоо Хятадруу боргохгүй, болгоомжтой, хүмүүжилтэй Монгол банхар хэрэгтэй. Оросууд хэзээ Монгол нохойгоор дутаж байгаагүй. Шинийг олоод гинжилчихнэ. Харин “манай нохой” өөрийгөө В.Путины дотны найз гэдэгт итгэсээр, хаягдсан гэдгээ мэдэхгүй уулзах хүсэлт тавиад “нөү” гэсэн хариу авч онигоотов. Оросууд өөрийн гар хөл болсон хүмүүсээ ашиглаж дуусаад аймшигтай хувь тавиланд хутгадаг эмгэнэлт түүхийг Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын амьдралаас “манай нохой” ойлгох л ёстой байлаа. Ядаж байхад “манай нохой” дотооддоо нэр хүндээ алдаж, дундын найз А.Лукашенкогийн оффшор дансыг дэлхийгээр нэг азаартуулж хариуцлага алдлаа. В.Путин тэртэй тэргүй дэлхийгээр нэг баба-гаараа дуудуулж байна. Дээр нь нэмээд Монголын бабатай нэр холбодох нь ч хаашаа юм.
Харин “Манай нохой” эзэндээ хаягдсандаа маш их тэвдэж сандрах боллоо. Ядахад яр гэгчээр сүрэглэж явсан хэдээ цөмийг нь амьтны хүрээлэнд бариад өгчихсөн. Баригдалгүй мултарсан хэд нь түүнийг хамгаалалтгүй болж үүрнээсээ хөөгдөхийг хүлээж араа шүдээ хурцална. Аргаа барсан “манай нохой” эзэндээ үнэнч гэдгээ нотлохоор байж болох хамгийн сүүлийн алхамаа хийлээ.Тэр бол ардчиллыг устгаж дуулгавартай ярдаг нохойгоор Монголчуудыг мануулах Зөвлөлт маягийн амбицыг санаачлагаараа гүйцэлдүүлэх алхам юм.
В.Путин “ЗХУ задарсан нь 20-р зууны геополитикийн хамгийн том сүйрэл байсан” гэдэг үгээрээ өрийнхөө гадаад бодлогыг олон таван үггүй илэрхийлсэн хүн. ЗХУ-ын хуучин хил хязгаарыг шинэ маягаар сэргээн тогтоох Оросын амбиц сүүлийн 20 жил бүс нутагт хэрэгжиж байна. Нэг хэсэгтээ ардчилсан болох гэж дөвчигнөсөн хэдэн “стан”-ууд “цары”-ийн хүслээр дарангуйллын тогтолцооруугаа амжилттай шилжсэн. Хамгийн сүүлд өнөөх л Киргиз ардчиллаа торгоон барин тэмцэлдсээр дарангуйллын системрүүгээ орох шиг боллоо. Одоо төв Азид ардчиллаар дөвчигнөж байгаа цорын ганц орон Монгол болжээ. В.Путины 70 насны төрсөн өдрөөр Монголын ардчиллаар бялуу хийгээд лааг нь үлээлгэвэл ч гоё бэлэг болно л доо. Магадгүй “Манай нохой”-г эзэн нь буцаад тоох ч юм билүү хэн мэдлээ.
Улс төрийн намуудыг хэнд ч хэрэггүй болгох технологийн дагуу шоронгоор дүүрэн АН-ынхан заларч, наранд байгаа хэд нь тэг дундуураа хоёр хуваагдсан. Цорын ганц үндсэрхэг нам нэртэй дарангуйллын системд массыг төвлөрүүлэх танил технологийн дагуу гудамжны хөдөлгөөнүүд, бөхчүүд, цензургүйчүүдээ ч нэгтгээд эхэлжээ. Манай нохой долдугаар сарын 1-нийг давтах нь гэж айж байгаа хүмүүс бол дэндүү жижгээр сэтгэж байна.
Тэр энэ улсын тусгаар тогтнол, иргэншил, орчин үежилт, дэлхийн 2-р дайны ялалт, хэлмэгдүүлэлт, ардчилсан тайван шилжилтийн уг сурвалж, хатуу сургамжийг өвлөж яваа МАН-ыг тараах захирамж гаргалаа.
МАН дампуу, тэсвэрлэшгүй, хоцрогдсон, бохирдсон зүйл ихтэй нь үнэн. Д.Сүхбаатар амилаад боссон бол өнөөгийн дарга нарыг алгадаад унагах байсан биз. Гэлээ гээд 20-р зууны алдаа оноог тэр чигт нь шингээж, тээж яваа энэ намыг устгах нь Монголын тусгаар тогтнолыг устгахтай агаар ижил алхам юм.
Ерөнхийлөгч ийм зарлиг гаргах эрхгүй, ингэлээ гээд МАН тарахгүй гэдгийг ч тэр мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэхдээ цаашдын гудамжны улс төр, эзэндээ тоогдох шинэ сэдвээ албан ёсоор зарлалаа. Азаар Монголд ардчилал жинхнээсээ амжилт олчихсон, хөгжлийн зам гэхээсээ илүү тусгаар тогтнолоо хамгаалж явах арга гэдгийг ард иргэд нь ухамсарлачихсан л даа. Өөрийг нь Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал шиг эмгэнэлтэй хувь тавиланд орохоос ардчилал л хамгаалж байгаа гэдгийг “манай нохой” ойлгох өдөр ирнэ гэдэгт л найдья.
Энэ бүхэн том зургаараа улс төрийн намуудыг жогорхой болгох зөвлөлт стратегийн нэг хэсэг, орон орны пролетарийг нэгтгэх шинэ хувьсгалын тэмцэлд улаан бүчтэй зургаа мөнхлөх гэсэн манай нохойны өчүүхэн амбиц л юм.
Г.Мөнхсүх