
“НОМИН Холдинг” ХХК-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хүүхдийн баярын үйл ажиллагаа энэ жил 20 дах удаагаа “Хайр түгээе” уриан дор зохион байгуулагдах гэж байна.

Хүүхэд багачууд, эрхэм хүндэт эцэг эхчүүд та бүхнийг 2026 оны 6-р сарын 1-ний өдөр 10:00–17:00 цагийн хооронд Яармаг дах “Номин Макро Моол”-ын гадна талбайд болох хүүхдийн баярын тус арга хэмжээнд хүрэлцэн ирж, хамтдаа нэгэн өдрийг аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна.
Үйл ажиллагааны үеэр:
- “НОМИН-оос Номинд” нэрэмжит бэлэг гардуулах үйл ажиллагаа
- “НОМИН-д бичих Хүслийн захидал” уралдааны шилдэг 6 захидлын эздэд батламж гардуулах ёслол
- Хөгжөөнт тоглоом, сонирхолтой хөтөлбөрүүд
- Хамтлаг, дуучдын үзүүлбэр
- Энтертайнмент болон хүүхэд багачуудад зориулсан олон төрлийн үйл ажиллагаатай
- Хүүхэд бүрийн дуртай амттан дүүрэн асруудаар зочилж олон олон сюрпризтэй хүүхдийн баяраа хамтдаа тэмдэглэцгээе.

Эх орныхоо ирээдүй болсон энхрий бяцхан үрс та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.
Хүүхэд бүр инээд хөөр, хайр халамжаар дүүрэн өсөж торних болтугай.

Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!