Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тавьж, Улаанбаатар хотоос гарахыг хориглолоо

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 22-ны 2026/3009/ЭХ/ШЗ/003698 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч Л.Баяржаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2026 оны 5 дугаар сарын 26-нд хянан хэлэлцжээ.

Ерөнхий шүүгч гомдлыг хянан хэлэлцээд прокурорын саналыг харгалзан, яллагдагчид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Г.Үнэнбат: Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд робот мэс засал эргэлт авч ирсэн
Г.Үнэнбат: Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд робот мэс засал эргэлт авч ирсэн
 
Пүрэв гарагт “Дээлтэй Монгол” наадмыг төв талбайд зохион байгуулна
Пүрэв гарагт “Дээлтэй Монгол” наадмыг төв талбайд зохион байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.