
Нийслэлийн МАН-ын хороо өчигдөр хуралдаж, Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэхийг 94.5 хувийн саналаар дэмжсэн билээ. Тэгвэл дөнгөж сая НИТХ-аар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн 80 хувийн саналаар түүнийг Хотын даргаар сонголоо.
Ингэснээр Ерөнхий сайдад танилцуулж, Ерөнхий сайд батламжлах юм.
Хотын даргын анхны амлалт "Нийслэлд дахиж татвар хураамж нэмэхгүй. Төр бизнестэй өрсөлдөхгүй. Бизнесийн байгууллага болон хувийн хэвшлийн хийж чадах ажил руу нийслэлийн өмчит компаниуд орохгүй. Хэрэв байвал татан буулгахаас буцахгүй" гэсэн үг байв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!