ThunderZ: Илүү тасалбар зарсан юм огт байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 15 секунд

Реппер ThunderZ буюу Б.Өлзий-Учрал өчигдөр болсон тоглолтынхоо талаарх тайлбарыг өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр "Өчигдөр ирсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа.

Тэр тусмаа үндэснийхээ хувцсыг өмсөж ирсэн залуус дэндүү гоё байлаа. Залуус бид наадам цагаан сараар зөвхөн дээл өмсдөггүй болохыг харууллаа. Үнэхээр миний хувьд тайзан дээрээ амьдарч дуусгалаа.

Тэнгэртээ сүсэглэлээ.

Манайхан өдөр 03.00 цагт хаалгаа нээж 18.00 цагт байсан тоглолтоо марафонтой өдөр хэмээн 19.00 болгосон байсан билээ. 19.00 дөхөж ирсэн хүмүүс гадаа их байсан тул 19.30 хүртэл хүлээж аргагүй нээсэн.

Учир нь нэгдүгээрт цагтаа ирсэн хүмүүсээ хүндлэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, тоглолт хөтөлбөр маань багтахаа байж 30 минутын үзүүлбэр хасагдсан байсан дээрээ дахин баривал бүр цагтаа багтахгүй болох байсан.

Журамдаа 00.00 цаг гэхэд бүх тоглолт дууссан байх ёстой. Бид тэрэнд л захирагдаж байдаг юм шүү. Тэрнээс цаг хамаагүй бол хэд хүртэл ч дуулах дуу бий. Мөн илүү тасалбар зарсан юм огт байхгүй. Юу гэж мэдсээр байж илүү зарах билээ дээ. Хэчнээн бэлдэж энд ирлээ. Яг багтаамжаар нь зарсан байгаа. Зүгээр тайван оочирлож байсан хүмүүсийг шахаж дайруулж багтахаа байлгаад хаалгууд нээх үед ордог тийм хүмүүс бас байдаг юм байна. Бас 10 хүний тасалбартай хүмүүс 7 нь урд оочир гацаагаад гурваа хүлээх гэх мэт асуудлууд их гарсан байна лээ. Энэ бүгдийг тооцоолоогүй нь мэдээж бидний буруу билээ. Тэгээд хаалгаа нээж бүх хүмүүсээ оруулсан юм байна лээ.

Ямартай ч дутагдалтай байсан бол уучлаарай. Дараа илүү сайжрах болно оо. Хайрлаж үзсэн бүх хүмүүстээ Баярлалаа.

Багийнхандаа баярлалаа. 2026.05.23 Тэнгри байлаа" гэжээ.

МАРГААШ: Улаанбаатарт 23 хэм ДУЛААН
МАРГААШ: Улаанбаатарт 23 хэм ДУЛААН
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!