ДАТА: Хараат бус шүүхийн индексээр Монгол Улс сүүлийн 10 жилд 20 байр ухарчээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 10 секунд

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрх ирэх сарын 2-нд дуусна. Түүнийг 2020 оны зургаадугаар сарын 2-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар томилсон байдаг. Тэгвэл лхагва гарагт хуралдсан ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг 6 жилийн хугацаагаар ЗӨВХӨН 1 УДАА томилох заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, хүчингүй болгосон юм.

Ер нь үеийн үед хууль, шүүхийн байгууллагыг улстөрчдийн нөлөөнд автаж, хэн нэгний захиа даалгавраар ажилладаг гэх шүүмжлэл, хэл ам тасардаггүй. Тэгвэл Монгол Улс өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хараат бус шүүхийн индексээр 20 байр ухарсан таагүй үзүүлэлт гарсан байна. Тодруулбал,

-2015 онд - 102 орноос 47

-2016 онд - 113 орноос 57

-2017-2018 онд - 113 орноос 51

-2019 онд - 126 орноос 53

-2020 онд - 128 орноос 57

-2021 онд - 139 орноос 61

-2022 онд - 140 орноос 62

-2023 онд - 142 орноос 64

-2024 онд - 142 орноос 66

-2025 онд - 143 орноос 67 дугаар байрт жагссан байгаа юм. Судалгааны дэлгэрэнгүй үзүүлэлттэй ЭНД дарж танилцана уу.

2025 оны тухайд, Монгол Улсын урд Аргентин, Казахстан улс жагссан байгаа юм. Тус судалгааг World Justice Project /WJP/ буюу дэлхий даяар “хууль дээдлэх ёс”-ыг бэхжүүлэх зорилготой олон улсын, ашгийн бус, бие даасан байгууллагаас жил бүр гаргадаг аж.

Судалгааг гаргахдаа:

  • Засгийн эрх мэдэлд тавих хяналт
  • Иргэний шүүхийн хараат бус байдал
  • Эрүүгийн шүүхийн үр нөлөө
  • Авлигын нөлөө зэрэгт үндэслэдэг байна.
Баянхошууны замыг оройн 23.00 цаг хүртэл хаана
Баянхошууны замыг оройн 23.00 цаг хүртэл хаана
 
Х.Нямбаатар: Хотын шинэ дарга гэр хорооллыг орон сууцжуулах Сэлбэ зэрэг төслүүдийг битгий зогсоогоорой
Х.Нямбаатар: Хотын шинэ дарга гэр хорооллыг орон сууцжуулах Сэлбэ зэрэг төслүүдийг битгий зогсоогоорой
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!