Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: 3 настай охины цогцсыг 00:23 цагт гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 22 секунд

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн цооногт 3 настай хүүхэд 40-50 метрийн гүн нүхэнд унасан дуудлага тавдугаар сарын 27-ны 13:40 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн. Тухайн цооногийн дэргэд 45 м өргөн, 70 м урт, 32 м гүнтэй нүхийг 3 дамжлагатай налуу ам гарган шатлан ухаж, хөндлөн малталтын ажлыг тавдугаар сарын 28-ны 22:00 цагт эхлүүлж, өнөөдөр (2026.05.30) 00:23 цагт охины цогцсыг гарган, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.

Ослын голомтод Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ээлжлэн метр өндөр, 80 см өргөн, 11.8 метр урт хөндлөн малталтыг хийлээ. Буцалтгүй нэрвэгдэгч цооногт унаснаас хойш 59:46 цаг, ажиллагааг эхлүүлснээс хойш 55:19 цагийн хугацаанд нийт 16 байгууллагын 102 хүн, 30 автомашин, хүнд даацын 8 автомашин, 1 ковш, 2 экскаватор, 1 кран, 1 шатахуун тээвэрлэгчтэйгээр, гар ажиллагааны 29 нэр төрлийн 138 багаж хэрэгсэлтэйгээр ажиллагааг зохион байгуулж ажиллажээ.

АТГ-ын гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Батбаатарыг ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар томилжээ
АТГ-ын гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Батбаатарыг ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар томилжээ
 
“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана
“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.