Х.Нямбаатар: Хотын шинэ дарга гэр хорооллыг орон сууцжуулах Сэлбэ зэрэг төслүүдийг битгий зогсоогоорой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Хотын дарга асан Х.Нямбаатар Хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад хандан, нийслэл дэх зарим том төслүүдийг үргэлжлүүлэхийг захилаа. Тэрбээр цахим хуудаснаа "Улаанбаатар хотод нэн тэргүүнд шийдэх хоёр асуудал бий. Авто замын түгжрэл, агаарын бохирдол. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг орон сууцжуулах хэд хэдэн том төслийг хөдөлгөсөн юм.

Сэлбэ хот, Баянхошуу, Шар хад, Ханын материал гээд олон байршилд газар чөлөөлж, яндан буулгаж, бүтээн байгуулалт эхлүүллээ. Баянхошуу, Шар хад дэд төвийн хүрээнд баригдаж буй ногоон орон сууц эхнээсээ ашиглалтад орлоо. Сэлбэ хотын барилга цутгалт 9-р давхартаа орж байна. Дамбадаржаагийн станц удахгүй ашиглалтад орж, тухайн орчмын дэд бүтцийн хангамж тэр чинээгээр сайжирна.

Хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад эдгээр төслийг заавал үргэлжлүүлээрэй гэж захих байна. Учир нь, энэ ажил бол Улаанбаатар хотын нийт иргэдийн хүсэл, зорилго юм" гэжээ.

“Хонжворт сугалаа“ зохион байгуулдаг хоёр бүлгийн 14 иргэний хууль бус үйлдлийг илрүүлжээ
“Хонжворт сугалаа“ зохион байгуулдаг хоёр бүлгийн 14 иргэний хууль бус үйлдлийг илрүүлжээ
 
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!