Цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа 50 гаруй цаг үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн өрөмдлөгийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа 50 гаруй цаг үргэлжилж байна. Тухайн цооногийн нүхний өргөн 35 метр, урт 70 метр бөгөөд 3 дамжлагатай шатлан ухаж, нийт 32 метр орчим ухаж, гараар хөндлөн 9 метр орчим ухах ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Хөндлөн ухах 9 метр газар шавар, намаг их тул нурах эрсдэл үүсэж, гараар ухах ажил удааширч байгаа аж.

Ослын голомтод Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбатаар ахлуулсан 48 хүн, 28 автомашин, 20 тусгай зориулалтын техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм. Мөн ОБЕГ-ын Шуурхай штабаас удирдлага, зохион байгуулалтаар тогтмол хангаж байна.

Т.Мөнхсайхан: Хүүхдийн хөгжил бол зөвхөн боловсролын асуудал биш, үндэсний аюулгүй байдал, хүний хөгжлийн бодлогын цөм асуудал
Т.Мөнхсайхан: Хүүхдийн хөгжил бол зөвхөн боловсролын асуудал биш, үндэсний аюулгүй байдал, хүний хөгжлийн бодлогын цөм асуудал
 
Х.Нямбаатар: Хотын шинэ дарга гэр хорооллыг орон сууцжуулах Сэлбэ зэрэг төслүүдийг битгий зогсоогоорой
Х.Нямбаатар: Хотын шинэ дарга гэр хорооллыг орон сууцжуулах Сэлбэ зэрэг төслүүдийг битгий зогсоогоорой
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!