Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: LIVE хийж Н.Учрал даргыг бацаан гэж хэлсэндээ уучлал хүсье

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд

Энэ сарын 16-нд буюу өнгөрсөн бямба гарагт Ерөнхий сайд Н.Учрал Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулж байгаагаа мэдэгдэн огцруулсан. Улмаар уг орой нь Хотын дарга асан Х.Нямбаатар мэдэгдэл хийж, Ерөнхий сайд Н.Учралыг "Алиа бацаан" хэмээсэн юм.

Тэгвэл яг одоо Хотын дараагийн даргыг тодруулах Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаан болж байна. Энэ үеэр Хотын дарга асан Х.Нямбаатар "Огцорсон өдрөө төрийн хүний ноён нуруу алдаж, LIVE хийж Н.Учрал даргыг бацаан гэж хэлсэндээ уучлал хүсье. Гэхдээ бусад бүх үгнээсээ уучлал гуйхгүй" хэмээжээ.

У.Сүрэнжав тивийн аваргын финалд хүч үзнэ
У.Сүрэнжав тивийн аваргын финалд хүч үзнэ
 
Ө.Гэрэлмаа: Шүлхийтэй тэмцэх арга хэмжээг шинжлэх ухаан удирдах ёстой
Ө.Гэрэлмаа: Шүлхийтэй тэмцэх арга хэмжээг шинжлэх ухаан удирдах ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.