Хурдан удмын дааганы шагналтай “Монгол хүү” хүүхдийн баярын арга хэмжээ болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээ долоо дахь жилдээ зургаадугаар сарын 1-ний 10:00-17:00 цагт Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт болно.

Хүүхдүүдэд монгол ёс заншлаа таниулах, өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлэхийг зорьдог тус баярын үеэр уламжлал болсон хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сур харваа, гүйлтийн тэмцээн, хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээн болохоос гадна морь унах эдлэх ёс, монгол ахуй соёлыг танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулна.

Үндэсний хүүхдийн баяраар цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл найз нөхдөөрөө тэмцээн уралдаанд оролцож хөгжилдөн өнгөрүүлэх боломжтой. Арга хэмжээнд ирсэн хүүхэд бүр сугалаанд оролцож, хамтран ажилладаг иргэн, аж ахуйн нэгжүүдийн шагналын эзэн болох боломжтой гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв

Улаанбаатарт 28 хэм дулаан
Улаанбаатарт 28 хэм дулаан
 
Х.Нямбаатар: Хотын шинэ дарга гэр хорооллыг орон сууцжуулах Сэлбэ зэрэг төслүүдийг битгий зогсоогоорой
Х.Нямбаатар: Хотын шинэ дарга гэр хорооллыг орон сууцжуулах Сэлбэ зэрэг төслүүдийг битгий зогсоогоорой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!