Улсын харцага Ш.Мөнгөнбаатар, Ц.Одбаяр нар өөрсдийн цахим хаягаараа нэгэнтэйгээ нөхөрсөг элэглэл хийж, бөх сонирхогч залуусыг хөгжөөж буй зургууд цахим орчинд давалгаалж байна. Хоёр харцага маань хэдийгээр Улсын наадмын зүлэг ногоон дэвжээнээ учраа таарч байгаагүй ч аймаг, сумын барилдаануудад хэдэнтээ тааран барилдсан дотнын найзууд ажээ. Тэдний сошиал элэглэл бөх сонирхогч залуусыг хэрхэн хөгжөөж байгааг хүргэж байна.
Улсын харцага Ц.Одбаяр 2020 оны АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Т.Довчинсэмбээгээр дөрөв, улсын аварга Ч.Санжаадамбаар тав, цэргийн арслан Т.Дүгэрдоржоор зургаа давж " Монгол улсын харцага " цолыг хүртэж байв.
Улсын харцага Ш.Мөнгөнбаатар 2018 оны АХ-ын 97 жилийн ойн баяр наадамд улсын харцага О.Хангайгаар дөрөв, улсын заан М.Өсөхбаяраар тав, улсын харцага А.Цацабшираар зургаа давж " Монгол улсын харцага " цол хүртэж байв.