Д.Батлут: Дүрмийн бус харилцаа үүсгэсэн алба хаагчийг цол бууруулах, Зэвсэгт хүчнээс халах эрх зүйн орчинг бүрдүүлэх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний .. дугаар ангид хугацаат цэргийн алба хаагч амиа алдсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Д.Батлут авах арга хэмжээнийхээ талаар мэдээлэл өглөө. Дашрамд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс түүнийг "огцруулах" шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлээд буй юм.

Тэрбээр хэлэхдээ "Дүрмийн бус харилцаа үүсгэсэн алба хаагчийг цол бууруулах, Зэвсэгт хүчнээс халах эрх зүйн орчинг бүрдүүлэх ёстой. Цэрэг амиа алдсан асуудалд буруутай нь тогтоогдвол хэн ч хариуцлага хүлээх ёстой. Би ч хариуцлага хүлээнэ.

Мөн цэргийн ангиудын "00" болон усанд орох хэсэгт чанга яригч, авран хамгаалах УЛААН ТОВЧЛУУРЫГ суурилуулна" гэлээ.

Шүүхийн шинэчилсэн цахим хуудсыг албан ёсоор нээлээ
Шүүхийн шинэчилсэн цахим хуудсыг албан ёсоор нээлээ
 
Автобусанд бусдын биед халдаж, зодож танхайрсан этгээдийг олж тогтоон, шалгаж байна
Автобусанд бусдын биед халдаж, зодож танхайрсан этгээдийг олж тогтоон, шалгаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!