УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшх хуралдаан 14.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын асуулгын цаг явагдах юм. Энэ удаагийн асуулгын цагаар "ДАНХАР ТӨР-ДАРАМТАТ ТАТВАР" сэдвийн хүрээнд сөрөг хүчний гишүүдийн төлөөлөл болох УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, С.Ганбаатар, С.Эрдэнэболд, Д.Батбаяр, Г.Ганбаатар, Г.Очирбат, Г.Хосбаяр, Ө.Шижир, Ц.Баатархүү, Д.Цогтбаатар нар Ерөнхий сайдаас асуулт асууж мэтгэлцэнэ.
АН-ын гишүүд өнөөдөр “Данхар төр-Дарамтат татвар“ сэдвээр Ерөнхий сайдтай мэтгэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.