Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Даваадалайн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авахаас татгалзаж, цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 34 секунд

Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайг 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Даваадалайд “Нийтийн албан тушаалтан хахууль авах”, “Мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан “...хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх...үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлсэний дагуу энэ сарын 22-ны 2026/3009/ЭХ/ШЗ/003730 дугаар шүүгчийн захирамжаар прокурорын саналыг хүлээн авч, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм.

Харин түүний өмгөөлөгч Э.Баасанжаргалаас тус шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч энэ сарын 28-нд хянан хэлэлцээд, дээрх шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, прокурорын саналыг хүлээн авсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

АН-ын Бодлогын Ерөнхий зөвлөлийн даргаар Д.Амарбаясгаланг томилжээ
АН-ын Бодлогын Ерөнхий зөвлөлийн даргаар Д.Амарбаясгаланг томилжээ
 
“Багануурын уурхайг түшиглэн сайжруулсан хагас коксон түлшний үйлдвэрийг байгуулна“
“Багануурын уурхайг түшиглэн сайжруулсан хагас коксон түлшний үйлдвэрийг байгуулна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.