“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад Б.Тэлмүүн тэнцжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 6 секунд

“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг 2026 оны тавдугаар сарын 5-ны өдөр долоон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй зарлаж, ил тод, өрсөлдөөнт байдлаар зохион байгууллаа.

Сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт төр, эрдэм шинжилгээ, хөндлөнгийн төлөөлөл буюу “Эрдэнэс Монгол” ХХК, АҮЭБЯ болон их, дээд сургуулийн багш, судлаачид хамтран ажиллав.

Нийт 10 нэр дэвшигч материалаа ирүүлж, материалын бүрдэл, мэргэжлийн болон

тусгай шалгуур, ярилцлага гэсэн 3 үе шаттай үнэлгээ хийжээ. Холбогдох дүрэм, журмын

дагуу явагдсан сонгон шалгаруулалтаар нэр дэвшигч Б.Тэлмүүн хамгийн өндөр оноо

авсан байна.

Бямбарагчаа овогтой Тэлмүүн нь МУИС, СЭЗИС болон АНУ-ын Корнеллийн их сургууль төгссөн. Олон улсын эдийн засаг, санхүүгийн удирдлагын бакалавр, олон улсын эрх зүй, нийтийн удирдлагын магистрын зэрэгтэй. Эдийн засаг, төсөв, татвар, санхүүгийн удирдлага, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн. Оксфорд, Дюк, Сидней, Гриффитийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн.

2010–2026 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын даргаар ажиллаж, “Оюу толгой”, “Орано” зэрэг стратегийн төслүүдийн санхүү, татварын хэлэлцээрт голлох үүрэгтэй оролцож ирсэн. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК, “Төрийн банк” ХК зэрэг төрийн өмчит компаниудын ТУЗ-д ажилласан туршлагатай.

Б.Тэлмүүн нь одоогоор Азийн хөгжлийн банкны Төрийн санхүүгийн удирдлага, засаглалын газарт ахлах шинжээчээр ажиллаж байгаа бөгөөд ойрын хугацаанд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авна.

Энэхүү сонгон шалгаруулалт нь “Эрдэнэс Монгол” нэгдэл төрийн өмчит компанийн засаглалд ил тод байдал, мерит зарчим, мэргэжлийн удирдлагын тогтолцоог бодитоор хэрэгжүүлж буйн тод жишээ боллоо.

Э.Бат-Үүл: Бүрэн эрх нь дуусаад нэг жил болж байгаа даргатай Цэц шийдвэр гаргалаа, Үндсэн хуулиа амьгүй болголоо
Э.Бат-Үүл: Бүрэн эрх нь дуусаад нэг жил болж байгаа даргатай Цэц шийдвэр гаргалаа, Үндсэн хуулиа амьгүй болголоо
 
Тээврийн хэрэгсэлтэйгээр явган зорчигчийн хэсгээр зорчсон жолоочид хариуцлага тооцжээ
Тээврийн хэрэгсэлтэйгээр явган зорчигчийн хэсгээр зорчсон жолоочид хариуцлага тооцжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!