Гурван настай охин цооногт унаснаас хойш 29 цаг өнгөрч, аврагчид 32 метр орчим ухаад байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн өрөмдлөгийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна. Тухайн цооногийн нүхний өргөн 35 метр, урт 70 метр бөгөөд 3 дамжлагатай шатлан ухаж, нийт 32 метр орчим ухаад байна.

Ослын голомтод Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбатаар ахлуулсан 48 хүн, 28 автомашин, 20 тусгай зориулалтын техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм. Мөн ОБЕГ-ын Шуурхай штабаас удирдлага, зохион байгуулалтаар тогтмол хангаж байна.

Хүүхэд цооногт унаснаас хойш 29:20 цаг, ажиллагааг эхлүүлснээс хойш 24:03 цаг болж байгаа бөгөөд маркшейдерийн мэргэжилтнүүд нарийвчилсан хэмжилт хийж, могойн нүд камер ашиглан цооногт доргилт өгч байгаа эсэхийг тогтмол хянаж байна.

“Монгол Улсад онгоцны түлш нийлүүлэх тухай” ЗГ хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа
“Монгол Улсад онгоцны түлш нийлүүлэх тухай” ЗГ хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа
 
Маргааш Улаанбаатарт 28 хэм дулаан, бороо орохгүй
Маргааш Улаанбаатарт 28 хэм дулаан, бороо орохгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!