Д.Сумъяабазар, С.Бямбацогт нарын үед эхэлсэн “Бодь-Электроникс“ оролцсон RFID систем бүтэлгүйтэж 10 орчим тэрбум төгрөг САЛХИНД ХИЙСЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 1 секунд

Нийслэлийн авто замын түгжрэлийг 30 хувиар бууруулах зорилгоор нэг сая гаруй тээврийн хэрэгсэлд RFID чип буюу цахим гэрчилгээг суурилуулах ажлыг 2023 оны гуравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн байдаг. Гэвч нэгэнт утаа болон замхарсныг Хотын дарга асан Х.Нямбаатар хүлээн зөвшөөрч "RFID ямар ч хэрэггүй болсон. Зам, тээврийн яамны бүтэлгүйтсэн төсөл" гэсэн юм. Энэ ажил Д.Сумъяабазарыг Хотын даргаар, С.Бямбацогтыг Зам, тээврийн сайдаар ажиллаж байхад эхэлж Х.Нямбаатар, Б.Дэлгэрсайхан нарын үед үргэлжилсэн. 2023 оноос хойш одоогийн байдлаар 500 мянга гаруй тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг наасан гэх албаны мэдээлэл бий. RFID системийн гол зорилго нь тээврийн хэрэгсэл дэх цахим гэрчилгээгээр дамжуулан автомашины татвар, торгуулиа төлсөн эсэх, оношилгоондоо хамрагдсан эсэхийг мэдэх юм. Өнгөрсөн хугацаанд RFID системтэй холбоотойгоор зарлагдсан тендерүүдийг харвал:

-Авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ (RFID tag)-г суурилуулах - 3 тэрбум төгрөг-

2023 оны гуравдугаар сарын 28-нд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас "Авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ (RFID tag)-г суурилуулах" гурван тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Тус тендерт 2023 оны тавдугаар сарын 8-нд "Бодь Электроникс" ХХК шалгарсан байна.

-RFID технологи нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн санг өргөжүүлэх - 4.5 тэрбум төгрөг-

Дараа нь 2023 оны зургаадугаар сарын 23-нд "RFID технологи нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн санг өргөжүүлэх" 4 тэрбум 545 сая төгрөгийн зарласан. Дээрх тендерт мөн л “Бодь-Электроникс” 3 тэрбум 569 сая төгрөгийн санал өгч ялсан. Мөн Удирдлагын төв байгуулах ажлын 173.5 сая төгрөгийн тендерт "Вертексмон" ХХК шалгарчээ.

-Олон улс, улсын чанартай авто замд RFID технологид хяналт тавих тоног төхөөрөмж суурилуулах - 2.7 тэрбум төгрөг-

2025 оны наймдугаар сарын 1-нд дээрх тендерийг зарласан. Үр дүнд нь мөн оны арваннэгдүгээр сард "Арш технологи" ХХК 2 тэрбум 683 сая төгрөгийн үнийн саналаар шалгарсан байгаа юм.

Тендерүүдийн мэдээллээс харвал, "Арш технологи" болон “Бодь-Электроникс“ ХХК-тай гэрээ байгуулж 10 орчим тэрбум төгрөгийг шилжүүлж туршилтаа эхлүүлсэн RFID систем ийнхүү "бүтэлгүйтэж", гэрлийн шон дээрх төхөөрөмж, машины шилэн дээрх гэрчилгээнүүд татвар төлөгчдийн 10 орчим тэрбум төгрөгийн хамтаар салхинд хийсэж, хариуцлага хүлээх эзэнгүй хоцорлоо.

Тээврийн хэрэгсэлтэйгээр явган зорчигчийн хэсгээр зорчсон жолоочид хариуцлага тооцжээ
Тээврийн хэрэгсэлтэйгээр явган зорчигчийн хэсгээр зорчсон жолоочид хариуцлага тооцжээ
 
30 метрийн гүнтэй өрмийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврахаар ажиллаж байна
30 метрийн гүнтэй өрмийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврахаар ажиллаж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!