Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг 6 жилийн хугацаагаар ЗӨВХӨН 1 УДАА томилох заалтыг хүчингүй болголоо

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 49 секунд

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр болж шийдвэрээ танилцууллаа. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “... зөвхөн нэг удаа ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцсэн юм.

Шийдвэрийг тодруулбал, "УДШ-ийн Ерөнхий шүүгчийг Дээд шүүх санал болгосноос хойш 14 хоногийн дотор Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно" гэсэн заалтын "...зөвхөн нэг удаа..." гэсэн хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, хүчингүй болгож шийдвэрлэлээ. Ингэснээр Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг улираан томилох боломжтой болж буй юм.

Сануулахад, одоо ажиллаж буй УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг 2020 оны зургаадугаар сарын 2-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар томилж байсан бөгөөд ирэх зургаадугаар сарын 2-нд бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй.

ЗГ: “Эрдэнэс Монгол“-ын харьяа ашиггүй ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа
ЗГ: “Эрдэнэс Монгол“-ын харьяа ашиггүй ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа
 
Автобусанд бусдын биед халдаж, зодож танхайрсан этгээдийг олж тогтоон, шалгаж байна
Автобусанд бусдын биед халдаж, зодож танхайрсан этгээдийг олж тогтоон, шалгаж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!