Бусдад 87.7 мянган ам.доллар шилжүүлж, өөртөө 796.6 сая төгрөгийн урамшуулал олгосон Д.Гардийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 18-24-ний хооронд гэмт хэргийн шинжтэй 119 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 92 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Тухайлбал, Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Гарди нь шууд биелэгдэх шинжтэй байгууллагын тушаалаар нэр бүхий этгээдүүдэд 87.7 мянган ам.долларыг шилжүүлсний зэрэгцээ нийт 796.6 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгох шийдвэрийг гаргаж өөртөө давуу байдал бий болгосон хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.

Тарьсан мод руу цемент зуурмагийн үлдэгдлээ асгасан жолооч нарыг олж тогтоон, БОГ-т шалгуулахаар шилжүүлжээ
Тарьсан мод руу цемент зуурмагийн үлдэгдлээ асгасан жолооч нарыг олж тогтоон, БОГ-т шалгуулахаар шилжүүлжээ
 
“Happy Children’s Day” 30 хувийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
“Happy Children’s Day” 30 хувийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!