Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд нөөцийн мах худалдаалж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

Улаанбаатар хотод гуравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдаалж эхлээд байна.  Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 17 аж ахуй нэгжтэй мах бэлтгэх гэрээ хийснээс нийт 11 мянга гаруй тонн махны нөөцийг бүрдүүлээд байгааг албаныхан мэдээлсэн юм.

Үүнд “Баатрууд тэнгэр”, “Мах Импэкс”, “Нүүдэлчин”, “Цалуут импекс”, “Цэц манхан” зэрэг 16 компани нөөцийн махыг 100 хувь бэлтгэжээ. Одоогоор нөөцийн махыг хүнсний 400 гаруй дэлгүүрээр худалдан борлуулж эхлээд байна.

Энэ жил Covid-19 халдварын нөхцөл байдалтай уялдуулан өнгөрсөн онд худалдаж байсан үнээр буюу хонины ястай махыг килограмм нь 6700 төгрөг, үхрийн ястай мах 7700 төгрөг, ямааны махыг кг-ыг нь 6200 төгрөгөөр борлуулж байна. Иргэдийг нөөцийн мах худалдан авахдаа НӨАТ-ын баримтаа хэвлүүлэн авахыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сануулсан.

Салбар яамны сайд З.Мэндсайхан “Энэ жил зуншлага сайтай байсан аймгуудаас нөөцийн махыг бэлтгэсэн. Хэрэглэгчдэд очих мах бол чанар стандартыг хангасан мах бэлтгэгдсэн гэж ойлгож болно. Цаашид нөөцийн махны хаврын худалдаанд нийслэлийн Захирагчийн ажлын алба хяналт тавьж ажиллана. Нийт 11 мянган тонн махны нөөц бэлтгэсэн 11 аж ахуй нэгжид арилжааны банкнаас авсан зээлийн 11 хувийг татаасаар дэмжих замаар хямд эх үүсвэртэй махыг бэлтгэн худалдаанд гаргаж эхэлсэн” гэж мэдээлж байв.

Манай улсад эмчлэгдэж байсан БНХАУ-ын 73 настай иргэн коронавируний улмаас нас баржээ
Манай улсад эмчлэгдэж байсан БНХАУ-ын 73 настай иргэн коронавируний улмаас нас баржээ
 
Ука хочит Л.Алтанхуягт 16 жилийн ял оноожээ
Ука хочит Л.Алтанхуягт 16 жилийн ял оноожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.