ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: "Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 16 лабораторид коронавирусийн халдварыг илрүүлэх 17 мянган шинжилгээ хийгдсэнээс халдварын 361 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 6,693 боллоо.
Нийт батлагдсан 361 тохиолдол бүгд дотоодын халдвар бөгөөд Улаанбаатарт 319, аймаг орон нутагт 42 нь илэрсэн.
Халдвар илэрсэн аймаг:
- Орхон- 15
- Архангай- 12
- Өвөрхангай- 7
- Баянхонгор-2
- Хөвсгөл-2
- Төв-4
Сүүлийн 24 цагт 87 хүн эмчлэгдэж, нийт эдгэрсэн хүний тоо 4,237 боллоо" гэлээ.