Атланта Хокс, Торонто Репторс багууд улирлын ээлжит учраа таарсан тоглолтоо хийж 121:120 харьцаатайгаар Атланта эцсийн мөчид хожил байгууллаа. Атлантагаас Трэй Янг 37 оноо 6 дамжуулалт өгсөн бол энэ жилээс эхлэн багт нэгдээд байгаа Тони Снелл хожлын гурван онооны шидэлт хийлээ. Ингэснээр Атланта улирлын 17 дахь хожлоо авч бүсийнхээ наймдугаар байранд бичигдэж байна.
Харин Торонтогоос Норман Поул 33 оноо 6 холын шидэлт, Крис Боукэр 29 оноо 9 самбар, Кайл Ловри 17 оноо 12 дамжуулалт өгсөн хэдий ч хожигдол хүлээлээ. Тэд улирлын 20 дахь хожигдлоо авч бүсийнхээ есдүгээр байранд бичигдэж байна.