
“Хьюстон Рокетс” баг энэ мягмар гарагт хэвлэлийн өдөрлөгөө зохион байгуулснаар Үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2026-2027 оны улирлын бэлтгэл ажил албан ёсоор эхэллээ.
Улирлын өмнөх хэвлэлийн өдөрлөгийн үеэр тоглогчид зуны бэлтгэл, шинэ улирлын зорилго болон багийнхаа хүлээлтийн талаар ярьдаг. Харин “Хьюстон Рокетс”-ийн төвийн тоглогч Стивен Адамс энэ удаад олны анхаарлыг татсан нэгэн хөгжилтэй таамаг дэвшүүлжээ.
Тэрбээр арваннэгдүгээр сард NBA төдийгүй Америкийн хөлбөмбөгийн лиг болон бусад спортын тэмцээнүүдэд тоглогчид, дасгалжуулагч, скаутуудын ажил болоод тоглолтын чанар буурна гэж хошигнон ярьсан байна. Учир нь энэ үеэр дэлхийн хамгийн их хүлээлт үүсгээд буй видео тоглоомуудын нэг болох “Grand Theft Auto 6” буюу “GTA 6” худалдаанд гарах аж.
Стивен Адамс “Та бүхэн арваннэгдүгээр сард бүх лигийн тоглолтын үзэлт болон өрсөлдөөний чанар буурахыг харах болно. Учир нь GTA гарна. NBA, NFL болон бусад бүх лигийг хараарай. Арваннэгдүгээр сард тоглогчдын үзүүлэлт ч мөн буурах байх. Харин арванхоёрдугаар сард эргээд хэвийн болж магадгүй л юм. Тэр үед тоглогчид тоглоомоо дуусгасан байгаасай гэж найдах хэрэгтэй. Дасгалжуулагчид болон скаутууд ч мөн адил арваннэгдүгээр сард тун муу ажиллах байх” хэмээн хошигнон ярьжээ.
Түүний энэ хошигнолын цаана тодорхой үндэслэл бий. “Grand Theft Auto” цувралын өмнөх “GTA 5” 2013 онд худалдаанд гарснаас хойш 13 жил өнгөрч байгаа бөгөөд шинэ анги гарахыг тоглоом сонирхогчид олон жил хүлээж байгаа юм.
“GTA 6” арваннэгдүгээр сарын 19-нд худалдаанд гарахаар төлөвлөгдсөн. Тиймээс Стивен Адамс шинэ тоглоомын нөлөө зөвхөн тоглогчдод бус, дасгалжуулагч болон багийн тоглолтыг судалдаг мэргэжилтнүүдэд ч мөн адил хүрнэ хэмээн хошигносон байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!