ХӨСҮТ-ийн тандалт судалгааны алба 70 гаруй хүнтэй байна. Тус албаны ажиллагсад хоёр ээлжээр буюу хоногтоо 35 хүн 08:30-23:00 цагийн хооронд ажиллаж байгаа юм. Ковид-19 халдварын шатны үнэлгээг долоо хоног бүр гаргаж кластер өвчлөлүүдийг бүртгэн хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Сүүлийн долоо хоногт нийслэлд халдварын тохиолдол өндөр бүртгэгдэж хүн ам дундах тархалт өргөн хүрээнд буюу дөрөвдүгээр үедээ явж байгааг хэллээ.
Завхан болон Төв аймгуудад халдвар тархалтын шат хоёрдугаар үедээ явж байна. Тэгвэл 14 хоногийн дараа халдварын тархалт улам эрчимжиж хоногт 150-400 хүртэл халдвар гарах магадлал одоогоор 50 хувьтай байгааг ХӨСҮТ-ийн дэд захирал хэлэв.
Шинээр илэрсэн халдвар болоод ойрын хавьтлыг 24 цагийн хугацаанд илрүүлэн тусгаарлах шаардлагатай тул ХӨСҮТ-д жолооч, ариутгагчаас эхлээд хүн хүч хүрэхгүй машин техник дутмаг байгааг онцоллоо.