Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НОК: Олон нийтийг хамарсан тоглолтуудыг хойшлуулах саналаа УОК-т хүргүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

НОК-оос мэдээлэл хийж байна. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа тоглолтуудыг хойшлуулах саналаа НОК-оос УОК-т хүргүүлж байна. Маргааш Засгийн газрын хуралдаан 09.00 цагаас зарлагдсан байна. Иргэд олноор бөөгнөрч байгаа нь халдвар тархах үндэс болж байна. Саяхан л гэхэд Баянгол зочид буудалд одонгийн найр хийсэн байна. Иргэн та гэртээ зочин урихгүй байж, айл хэсэхгүй байхыг анхааруулж байна" гэдгийг хэллээ. 

УДЭТ-ын тоглолт үзсэн иргэдээс халдвар илэрсэн бөгөөд нийтдээ 54 тохиолдол болоод байгаа аж. Эдгээр халдварыг задлаад үзвэл дүүрэг бүрд байгаа эрсдэл өндөртэй хороодод амьдардаг иргэд байсан аж. Халдварын тархалт нэмэгдэж байгаад сандарч тэвдэх зүйлгүй, халдвар хамгааллын дэглэмээ барьж, хүн хоорондын зайгаа барихыг анхааруулсан юм. 

Цаашид халдварын өндөр эрсдэлтэй байгаа хороодын тоон мэдээллийг программд оруулж, дүн шинжилгээ хийж ажиллана гэдгийг НОК-ын дарга хэллээ. 

Нэг хаалга-Нэг өрх шинжилгээ үр дүнтэй болсон. Гэвч үүний араас вакцин залгах шаардлагатай байсан. Вакцинжуулалт удаашралтай байгааг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс цаашид вакцинжуулалтыг эрчимжүүлэхийг УОК-оос шаардаж ажиллана. Миний бие ч мөн адил олдсон вакциныг хийлгэх хүсэлтэй байгаа. Үйлдвэр үйлчилгээний ажилтнууддаа ДЭМБ-ын бүртгээд буй АстраЗеника вакцинаа хийлгээд, манай улсад ирсэн байгаа Хятад вакцинаа бусад албан хаагчдаа хийлгэх нь зүйтэй. Миний бие ч мөн Хятад вакцинаа хийлгэнэ гэсэн бодолтой байна.

УДЭТ-ын уран бүтээлчид коронавирусийн халдвар авжээ
УДЭТ-ын уран бүтээлчид коронавирусийн халдвар авжээ
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.