Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Файзер вакцины 25 мянган тунг авах гэрээ байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Монгол Улс "Файзер" вакциныг КОВАКС хөтөлбөрөөс гадна арилжааны шугамаар шугамаар хүлээн авахаар хэлцэл хийж байгааг ГХЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

КОВАКС хөтөлбөр болон Бионтеч компани, ЭМЯ-ны гурвалсан видео хурал ирэх долоо хоногт болж гэрээ хэлцэл хийхээр төлөвлөж байна. Ингэснээр, коронавирусний эсрэг 25 740 тун Файзер вакциныг КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс хүлээн авах юм. Энэхүү гэрээнд суурилж арилжааны шугамаар вакцин татан авах боломж нээгдэнэ гэдгийг мэдээллийн хэллээ.

Дэлхий дахинд вакцины үйлдвэрлэлийн хүчин чадал, хүртээмж хүндрэлтэй байгаа ч Монгол Улсын вакцины ажлын баг төлөвлөгөө гарган аль болох түргэн хугацаанд вакцин татан авахаар ажиллаж байгааг онцолсон юм.

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Астразенека вакцин гуравдугаар сард багтаж 163-274 мянган тунгийн хооронд тогтоогдож орж ирнэ. Тус хөтөлбөрөөс ойрын хугацаанд тунгийн тоог тогтоож олон нийтэд мэдээлнэ хэмээн тодотгоод, гэрээ хэлцлүүд хийгдэж, вакцин орж ирэх тов тодорхой болмогц дэлгэрэнгүй мэдээлнэ гэв.

М.Энхсайханы өмгөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлэхээр болсон байна
М.Энхсайханы өмгөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлэхээр болсон байна
 
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа