Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг хүлээн авч уулзлаа. Шинээр томилогдсон сайд бүртэй биечлэн уулзаж хамтарч ажиллахыг уриаллаа. ХЗДХ-ийн сайдаар улиран ажиллахаар болсон Х.Нямбаатартай уулзах үеэр түүнийг шүүхэд өгөхөө хэллээ. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
"Х.Нямбаатар сайд яагаад их улс төржөөд байна вэ, яагаад Монгол улсын Ерөнхийлөгч Их хурлын танхим дээрээс худлаа гүтгээд байна вэ? Үүнийгээ тайлбарлах хэрэгтэй шүү. Ний нуугүй хэлэхэд өөрийг чинь би шүүхэд өгнө. Хууль зүйн сайд ийм юм ярьж болохгүй. Чи Монгол улсын Хууль Зүйн сайд болохоос Монгол Ардын намын Хууль зүйн сайд биш. Чи залуу хүн байна. Хууль зүйн салбар бол Монгол улсын тархи болсон ийм салбар. Хэрэв эхний алхмаа чи ингэж улс төржиж хийгээд байвал энэ асуудал явахгүй. Бид нар олон удаа уулзаж байсан. Олон удаа энэ улс Монголыг хөгжүүлэх гэж ярьж байсан. Тэр уулзалтуудын үр дүн хаана байна. Монгол улсын Хууль Зүйн сайд шүү чи, түүнээс биш Монгол Ардын намын Х.Нямбаатар гэдэг хүн биш" гэлээ.