Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 29-ны өдөр улсын хэмжээнд 14,495 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 32 хүнээс халдвар илэрсэн. Эдгээр бүртгэгдсэн тохиолдлууд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд байгаа хүмүүсийн давтан шинжилгээ, мөн сүүлийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын шинжилгээнд коронавирус илэрсэн.
Үүнээс гадна өчигдөр Интермед эмнэлэгт сайн дураараа шинжилгээ өгсөн дөрвөн хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын тандалт судалгаа үргэлжилж байна.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,742 болсон бол үүнээс1,321 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 408 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд хүндэвтэр 53 хөнгөн 353 байгаа" гэв.